24 сургуулийн 680 багш сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭнэ ажлын хүрээнд Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүйн дөрөв хоногийн сургалтыг Ховд аймагт энэ сарын 10-наас эхлэн зохион байгуулж байна.
Сургалтанд аймгийн хэмжээний 24 ЕБС-ийн захирал, сургалтын менежер, 680 гаруй багш нар хамрагдлаа.
Сургалтыг БСШУЯамны хэрэгжилтийн баг, МИУС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгууллаа.
Өмнөх оны хичээлийн жилүүдэд үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх болон бага дунд, суурь боловсролын сургалтанд шинэчлэл хийж цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ.
Харин 2016-2017 оны хичээлийн жилд Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр буюу бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
А.Бямбасүрэн