Он гарснаас хойш 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортоллоо. Үүнд А-80 автобензин 26.3 мян.тн, АИ-92 автобензин 392 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 613.2 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 113.5 мян.тн байв.
Улсын хэмжээнд 8 дугаар сарын 29-ний байдлаар 133,229 тн
шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ
мэдээлжээ. Үүнээс А-80 автобензин 8,147 тн буюу 49, АИ-92 автобензин
33,723 тн буюу 25, АИ-95 автобензин 7,076 тн буюу 53, ДТ 80,335 тн буюу 29,
онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.
Нийслэлд 70,142
тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,235 тн, АИ-92 автобензин
20,226 тн буюу 21, АИ-95 автобензин 3,127 тн буюу 43, ДТ 41,643 тн буюу 38
хоногийн хэвийн нөөцтэй байлаа.
Шатахууны нөөц баруун бүсэд 15,691 тн, хангайн бүсэд 7,132
тн, төвийн бүсэд 32,230 тн, зүүн бүсэд 8,034 тн байгаа аж.