ХӨВСГӨЛ: Нийт нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд хүрэлцээтэй, 40 орчим хувьд хэтэрсэн байна гэж Ус цаг уур орчны, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ.
Сумын дүнгээр авч үзвэл Цэцэрлэг, Цагаан-Уул,
Төмөрбулаг, Галт, Жаргалант, Их-Уул, Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэнгэл,
Алаг-Эрдэнэ сумын ихэнх багийн нутгаар даац
хэтэрсэн байна.
Бүрэнтогтох сумын Баян хошуу, Төмөрбулагийн Тээл,
Галтын зүрх, Түнэлийн Баян-Эрхт багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрч улаан гарсан
байна. Харин Галтын Нүхт, Төмөрбулагийн Жаргалант, Тариат, Их-Уулын Их-Уул, Мандал, Цагаан-Уулын Шарга, Өвгөд,
Жаргалант багуудын нутгаар 3-5 дахин хэтэрч улбар шар түвшинтэй гарчээ.