АРХАНГАЙ: Нэгдсэн эмнэлгийн эмч нар дугуйгаар 400 км аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-09 12:17:40
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Э.Балжинням, А.Ганхуяг, Б.Цэнд-Аюуш, Н.Ганбаяр нарын дөрвөн эмч 400 км замыг дугуйгаар туулахаар өнөөдөр өглөө 7.00 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгээс хөдөллөө. Тэд Цэцэрлэг хотоос Тариат сум хүртэл явах ба нийт 3 өдрийн хугацаанд дугуйгаар явна. 9 дүгээр сарын 11-нд аймгийн төвд эргэж ирнэ.

Эмч нар энэхүү холын зайн дугуйн аялалд нэг жил гаруй хугацаанд бэлтгэл хийсэн байна. Ирэх жилээс олон хүнийг хамтран бэлтгэл хийж, илүү олуулаа хамтдаа явахыг уриалж байгаа юм. Мөн эмч нар өөрсдийн биеэр үлгэрлэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшин, эрүүл чийрэг бие бялдар, амьдарлын зөв дадлыг хэвшүүлж, эрч хүчтэй ажиллаж амьдарцгаая хэмээн уриаллаа.

Дугуйн аяллыг "Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын ЗХЗ", "Нэгдсэн эмнэлгийн залуучууд хөгжлийн зөвлөл" санаачлан зохион байгуулж байгаа ба аймгийн ЭМГ, Тариат сумын ЗДТГ, Тариат сумын ЭМТөв, Fairfield, Monline Arkhangai, "Архангайн дугуйн клуб" зэрэг байгууллага хамтарчээ.
相关新闻