Оюутолгой төслийн асуудлаар цаашид идэвхтэй хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-17 09:47:21
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх “Рио Тинто” компанийн Их Британи болон Олон улсын харилцаа хариуцсан ахлах зөвлөх Роб Макер, Гадаад харилцааны зөвлөх Жеймс Тейлор нарыг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзжээ.


Уулзалтын явцад Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Оюутолгой төслийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, Оюутолгой төсөл нь Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн нэг бөгөөд талууд төслийг харилцан үр ашигтай үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа харилцан илэрхийллээ.


Уулзалтаар Оюутолгой төслийн асуудлаар болон цаашид гарч болох бусад асуудлаар идэвхтэй хамтран ажиллах боломжтойгоо талууд илэрхийлж, цаашид хамтран ажиллах зарим асуудлаар санал солилцов. 

相关新闻