Зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-19 11:18:39

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд өртсөн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлжээ. 

Тухайлбал СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаантын гарам дээр Х жолоочтой Мустанг маркийн. Мотоцикль онхолдож зорчигч 4 настай Г нарын 2 хүүхэд гэмтсэн байна.

Мөн Засгийн газрын ордны хойно байрлах 2-р байрны замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.

Н.Туяа

相关新闻