АРХАНГАЙ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын урьдчилсан үзлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-10 17:07:11
Архангай /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ОБГ-аас мэргэжлийн анги, байгууллагуудын дунд бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг өнөөдөр 15.00 цагаас зохион байгууллаа.
Энэ удаагийн бэлэн байдлын урьдчилсан үзлэгээр "Яаралтай цуглар" дохиог ажиллуулж, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын жагсаалын бэлтгэл, алба хаагч хүн нэг бүрийн үүргэвчинд байх бүрдлийг шалгаж, цаашид бэлэн байдлыг илүү чанаржуулж, сайжруулах чиглэл өглөө.
3-4 жилийн хугацаанд нэг удаа болдог энэхүү үзлэгт аймгийн Онцгой комисс, мэргэжлийн ангиуд, мөн аймгийн төв Эрдэнэбулган сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиуд гээд нийт 13 мэргэжлийн ангийн 316 алба хаагч хамрагдлаа.
Энэхүү үзлэгийн дараа мэргэжлийн анги бүрийг ОБГ-аас нэг чиглүүлэгч офицер даан авч, жагсаалын бэлтгэл сургуулийг хийлгэж байна. Жагсаалын бэлтгэлийг энэ сарын 14-нийг дуустал хугацаанд хийх аж.
相关新闻