ТӨСӨВ 2023: Зээл тусламжийн ихэнхийг хөгжлийн түнш улс орнуудын эх үүсвэрээс бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ирэх онд 1,224.5 тэрбум төгрөгийн зээл, 570.5 тэрбум төгрөгийн тусламж авч ашиглахаар төсвийн төсөлд тусгаад байна.
2022 оны төсвийн тодотголоор гадаад төслийн зээлийн ашиглалт
1,307.6 тэрбум төгрөг, тусламжийн ашиглалт 298.5 тэрбум төгрөгөөр батлагдсан юм.
Ирэх онд авч ашиглах зээл тусламжийн 43 хувийг хөгжлийн түнш
олон улсын байгууллага, 57 хувийг хөгжлийн түнш улс орнуудын эх үүсвэрээс бүрдүүлнэ.
Үүнд өмнөх жилүүдийн адил зээл тусламжийн санхүүжилтэд эзлэх АХБ-ны санхүүжилт 27.4,
Дэлхийн банк, ЕСБХБ-ных тус бүр 7.1 хувийг эзэлж байна. БНХАУ-ын зээл, тусламж
19.5 хувийг эзэлж, Улаанбаатар
хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Эрдэнэбүрэнгийн УЦС барих, 1008
айлын орон сууцны хороолол барих томоохон төслийг санхүүжүүлэх юм. Түүнчлэн, АНУ-ын тусламжаар санхүүжүүлэх
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх төсөл 19, БНЭУ-ын зээлээр санхүүжүүлэх Газрын
тосны үйлдвэр барих төсөл 6, БНСУ-ын зээлээр санхүүжүүлэх 10 аймгийн Дулааны
станц барих төслийн санхүүжилт нийт зээл тусламжийн санхүүжилтын 4.6 хувийг
эзлэхээр байна.
Засгийн газрын 2023 оны гадаад зээл тусламжийн ашиглалтыг бүтцийг авч үзвэл, 1,297.5 тэрбум төгрөг
буюу 72.3 хувийг хөрөнгө оруулалтын, 310 тэрбум төгрөг буюу 17.3 хувийг
дамжуулан зээлдүүлэх зардалд,
187.5 тэрбум төгрөг буюу 10.4 хувийг урсгал зардлын санхүүжилтээр ашиглахаар
төлөвлөжээ.