АРХАНГАЙ: Бэлчээрийн ургац га-д 3.8 цн дундажтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-31 15:54:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын бэлчээрийн бодит ургацыг тогтоосон дүнгээр зуны бэлчээрийн ургац га-д 3.8 цн дундажтай байна гэжээ. 


Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 5, 6 дугаар сард олон жилийн дунджаас 1,8 -6,4 градусаар дулаан,  7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1 – 3,7 градусаар сэрүүн, өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь  бэлчээрийн ургамлын ургалтад нөлөөлж, нэг наст болон хөл газрын ургамал голдуу ургасан, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац бага, ихэнх суманд малын тооны хэт өсөлт их байгаатай холбоотой бэлчээрийн даац хэтэрч гарах шалтгаан болсон байна.



Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг малын тоо толгойн татварын орлогоор Хангай, Цахир, Өгийнуур сумын нийт 10 багийн 4,0 мянган га талбайд 104 малчны оролцоотойгоор 81 хувийн үр дүнтэйгээр тэмцэх ажлыг зохион байгуулсан. Мөн Хайрхан сум энгийн механик, биологийн аргаар 16 малчны оролцоотойгоор 5 га-д тэмцэх арга хэмжээ зохион байгуулж, 80 хувийн үр дүнтэй тэмцсэн байна. Энгийн механик, биологийн аргаар Төвшрүүлэх, Хайрхан, Өлзийт, Цэнхэр сум оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд нийт 330,9 мянган га отрын бэлчээрийг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан байна. Энэ нь аймгийн нийт бэлчээрийн талбайн 8.8 хувийг эзэлж байна.

 

Сумын нэр

Бэлчээрийн талбай /га/

Орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээр

Баталгаажуулсан тогтоолын
 огноо

Сумын отрын бэлчээрийн талбай, га

Нийт бэлчээрийн хэдэн хувь

1

Цэнхэр

135,104.9

36,000

26.6

2010.04.30

2

Чулуут

254,705.7

53,577

21.0

2021.12.15

3

Хайрхан

195,557.7

9,500

4.9

2015.07.05

4

Өгийнуур

158,884.4

16,500

10.4

2010.04.28

5

Цэцэрлэг

190,603.6

23,100

12.1

2010.04.27

6

Эрдэнэмандал

255,502.5

25,184

9.9

2010.04.24

7

Өндөр-Улаан

305,732.1

50

0.02

2021.11.05

8

Ихтамир

261,207.1

38,800

14.9

2010.04.29

9

Төвшрүүлэх

82,471.0

11,000

13.3

2010.05.13

10

Булган

152,452.8

40,900

26.8

2010.04.27

11

Хангай

330,763.7

350

0.1

2021.12.17

12

Батцэнгэл

315,238.1

22,780

7.2

2010.04.27

13

Тариат

152,015.7

240

0.2

2021.01.04

14

Хотонт

179,307.6

53,000

29.6

2010

НИЙТ

2,969,546.9

330,981


相关新闻