"Уур амьсгалын өөрчлөлт" гэрэл зурагчдын дуранд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-14 14:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөө, хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлыг гэрэл зурагчид байгалийн зургаар өгүүлжээ.


Соёлын яам, Монголын Гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт” үзэсгэлэнд 20 гаруй гэрэл зурагчны урын сан дахь бүтээлээс Монголын Театрын музейд өнөөдрөөс эхлэн энэ саарын 19 хүртэл дэлгэсэн байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр СГЗ, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч Ш.Гүрбазар хэлэхдээ, “Нэг зургаас нэг шүлэг, нэг уран бүтээл төрдөг. Байгаль өөрөө байхаараа орчин, гэрэл зураг болдог бол үг хэлэхээрээ гүн ухаан болчихдог. Иймд гэрэл зургийг 4 мөрт болгохын төлөө  зүтгэж байгаа”-гаа хэлж байлаа.






“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэнд Монгол орны цөлжилт, элсэн говь, хуурайшилт, цаг агаарын бэрхшээлийг даван туулж буй малчдын ахуй, хог хаягдал, ойн түмэр, бэлчээрийн доройтол, үер ус, байгалийн тэнцвэрт байдал, шар шороон шуургыг сонирхолтойгоор баримтжуулсан 50 гаруй бүтээлийг үзэгчдэд сонирхуулж байна.


Цаашид “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг явуулын байдлаар гаргахаар төлөвлөж байгааг Монголын Гэрэл сурагчдын холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар хэлсэн юм. 









相关新闻