"Хөхөө" киноны уран бүтээлчид шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-12 18:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөхөө” киноны уран бүтээлчдэд “Киношок” олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай хамтран 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

 

ОХУ-ын Анапа хотноо 2022 оны 9 дүгээр сарын 23-30-нд болсон 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадамд найруулагч Ж.Жамьянсүрэнгийн уран бүтээл “Хөхөө” монгол уран сайхны кино оролцож, “Шилдэг уран бүтээл”, “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг найруулагч” зэрэг дөрвөн гол шагналыг хүртсэн. Тодруулбал, “Шилдэг эрэгтэй дүр” төрөлд Ц.Цэрэнболд, “Шилдэг эмэгтэй дүр” төрөлд МУГЖ Т.Борхүү“Шилдэг найруулагч” төрөлд Ж.ЖанчивдоржУран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна.


Энэ нь тус кино наадмын түүхэнд гадаад кино 4 голлох номинацид тэргүүлсэн анхны тохиолдол болсон юм.

 

“Киношок” олон улсын кино наадмыг Оросын кино уран бүтээлчдийн холбоо болон төрийн кино сан буюу “Госфильмофонд” хамтран ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Төрийн Дум, Соёлын яам, Краснодар хязгаарын захиргаа зэрэг байгууллагын дэмжлэгтэй жил бүр Анапа хотноо зохион байгуулдаг. Наадмын хүрээнд бүрэн хэмжээний кино уран бүтээл “Шилдэг бүтээл” хэмээх гол шагналын төлөө болон шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр зэрэг 7 номинацид өрсөлдөх боломжтой. Мөн богино хэмжээний, телевизийн, хүүхдийн уран бүтээлүүд 10 номинацид өрсөлддөг байна.


Ташрамд дурдахад, энэхүү кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байв. Уг кинонд эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулжээ.


 

 

相关新闻