Нэгдүгээр ангид 1600 гаруй хүүхэд шинээр элсэн суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-29 12:21:00

Ховд аймгийн Боловролын газрын мэдээлснээр энэ 2016-2017 оны хичээлийн жилд шинээр  1 дүгээр ангид 1648 хүүхэд элсэн суралцах урьдчилсан мэдээтэй байна.

Шинэ сурагчдад хичээл заах багш хүрэлцээтэй төдийгүй, сурах бичгээ ч бэлдсэн гэж мэргэжилтнүүд хэллээ.   

Эцэг эхчүүд сургууль багшаа сонгох нь чөлөөтэй учраас аймгийн төвд  12 жилийн нэгдүгээр сургууль, Прогресс сургуульд шинээр анги нэмж нээх төлөвтэй байна. Учир нь хүн ам олноор төвлөрч, тухайн сургуулиудын ойр орчимд шинээр орон сууц хороолол нэмэгдсэнтэй  холбоотой аж.

Бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид 100 хувь сурах бичгээр хангагдах бол дунд ангийн хувьд 40 хувьд хангалт хийхээр сурах бичгүүд бэлэн болжээ.

Харин тус аймгийн Ховд суманд 1 дүгээр ангид элсэгчдийн 80 хувь нь монгол хэл мэддэггүй. Ийм болохоор казак хэл дээр сурах бичиг ирэх ба тэдэнд 3 дугаар ангиас нь эхлэн казак, монгол хос хэлээр хичээл заадаг ажээ.

А.Бямбасүрэн

相关新闻