Ховд аймгийн засаг даргаар Дамдингийн Галсандондог ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-01 11:07:38

2016 оны 7 сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн даргаар Дамдингийн Галсандондог томилогдон ажиллаж байна.

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ховд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг өргөмжилсний дагуу захирамж нь гарч, Ховд аймгийн засаг даргаар 2016 оны 7 сарын 28-ны өдөр Д.Галсандондогийг томилсон юм. Ховд аймгийн засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Д.Галсандондогийн талаар товч танилцуулж байна.

Д.Галсандондог 1960 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Ам бүл 6 эхнэр хүүхдүүд, ээжийн хамт амьдардаг. ОХУ-д Политехникийн их сургууль, Удирдлагын Хөгжлийн Институт, Шихихутаг хуульзүйн дээд сургууль тус тус төгссөн.

Автын инженер-механик, орос хэлний багш, улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй.

 Зарим сонгуульт ажлаас  нь танилцуулбал 1997-2005 Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, 1997 оноос хойш МАН-ын Бага хурлын гишүүн, 2014-2016 онд Ховд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.

Ажлын туршлагын хувьд 1995-2000 онд “Их манлай” ХХК-ний захирал, 2000-2004 онд Ховд аймгийн засаг дарга,Баруун бүсийн зөвлөлийн дарга, 2005-2007 онд МОНЦАМЭ агентлагийн дэд захирал, 2007-2012 онд ЗТАЖЯ-ны Далайн захиргааны дарга, 2012-2014 онд “Их Манлай” ХХК-нй захирлаар тус тус ажиллаж ирсэн.

 

А.Бямбасүрэн

相关新闻