Ч.Мөнгөндалайд туслах Deaf Challenge аяныг эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 15:19:45

МЗХ-ны дэргэдэх "Залуу дугуйчин" клубын гишүүн Ч.Мөнгөндалайн эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялал 90 дэх хоногтоо амжилттай үргэлжилж байна.

Тэрээр өнөөдрийн байдлаар 3000 орчим км зам туулан Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорьжээ. Ч.Мөнгөндалайн аяллыг МЗХ дэмжиж аймаг орон нутгийн салбар холбоодоороо дамжуулан явсан зам бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангаж байгаа юм. Түүнчлэн уг аялалд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилгоор  #DeafChallenge аяныг эхлүүлжээ.

Уг аяны дүрэм нь нэгдүгээрт өөрийнхөө нэрийг дохионы нэрээр хэлэх,  хоёдугаарт  Төрийн банк: 104 400 224 360 /Ч.Мөнгөндалай/ данс руу хамгийн багадаа 9000₮ шилжүүлэх, гуравдугаарт дараагийн 3 найзаа дуудах аж. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлтэй байвал залуу хүн юуг ч хийж, бүтээж чадна гэсэн эрч хүчийг өгч байгаа Ч.Мөнгөндалайгийн аяллыг  дэмжиж #DeafChallenge аянд нэгдэхийг тус холбооноос уриаллаа.

Б.Туул

相关新闻
注释