ХӨВСГӨЛ: Цагаан-Үүрт цас орж, 41 см цасан бүрхүүл тогтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Цагаан-Үүр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд цас орж, цасны зузаан 22 см-ээр нэмэгдэн 41 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Үүрийн голуудын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 9-20 градус хүйтэн хонолоо. Хоногийн хамгийн дулаан нь
Рашаант суманд 8,5 градус дулаан,
хамгийн хүйтэн нь Цэцэрлэгт 26,3 градус хүйтэн хоносон байна.
Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас
секундэд 4-9 метр, маргааш секундэд 6-11
метр, зарим нутгаар үе үе 13-15 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурч, шөнөдөө 11-16
градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байх төлөвтэй байгаа ажээ.