ХӨВСГӨЛ: Мөсний баярын үеэр нэмэлт 20 автобус үйлчилгээнд гаргах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. "Хөх сувд" мөсний баярыг тохиолдуулан Улаанбаатар-Мөрөнгийн
чиглэлд "Хүннү эйр" компани 3 сарын 1, 3-ны өдөр нислэг үйлдэнэ.
Нислэгийн тасалбар дууссан тул иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
Хөвсгөл-Улаанбаатар- Мөрөн чиглэлд өдөрт 8, 15, 18, 20, 21 гэсэн тогтмол
цагт 10 орчим автобус нийтийн
тээврийн үйлчилгээнд явж өдөрт 300-500 орчим иргэн тогтмол үйлчлүүлж байна. Мөсний
баярын үеэр ачаалал нэмэгдэх учраас нэмэлт 20 автобусыг нэмж гаргах боломжтой
гэдгийг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга хэлж байлаа.
Иргэд та бүхэн тасалбараа https://eticket.transdep.mn/ хаягаар онлайнаар захиалах төдийгүй Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсаар
24 цагийн турш захиалах боломжтой ажээ.