МАН ахмадын баяр тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭх орондоо ихийг хийж бүтээсэн ахмад буурлуудаа алдаршуулах зорилгоор жил бүрийн аравдугаар сарын нэгэнд ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаад ч Ховд аймгийн МАН-ын хороо ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүллээ.
Баярын хуралд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга, доктор Б.Очбадрах оролцсон юм.
Аймгийн МАН-аас зохион байгуулсан Ахмадын баярын ажиллагаанд нийт 300 гаруй ахмад оролцож, энэ үеэр манлай тээвэрчин 2, тээврийн байгууллагын 90 жилийн ойн медаль 5, МАН-ын удирдах зөвлөлийн шагнал 5, МАН-ын хүндэт тэмдэг 3 ахмад тус тус мэт шагнал урамшуулал олгосон юм. Түүнчлэн 30 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гарын бэлгийг 60 ахмадад өгсөн юм.
А.Бямбасүрэн
注释