ХОВД: Түүх, соёлын дурсгалын гэрээт хамгаалагчдад 23.6 сая төгрөгийн урамшуулал олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын зарим нь байгаль цаг уурын нөлөөлөл, хууль бус үйл ажиллагаанд өртөх магадлалтай.
Иймд хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, иргэдэд
сурталчлан таниулахад чиглэсэн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр
хамгаалуулах журам”-ыг энэ онд Ховд
аймгийн ИТХ-аас шинэчлэн баталжээ.
Уг журмаар түүх, соёлын үл
хөдлөх дурсгалын гэрээт хамгаалагчид олгох мөнгөн урамшууллыг нэмэгдүүлсэн бөгөөд улирал бүр 300-500 мянган төгрөгийн
урамшуулал олгож буй.
Энэ хүрээнд 2025 онд Ховд аймгийн 13 сумын 27 түүхэн дурсгалт
газрыг 15 хүн гэрээгээр хамгаалж, 23.6 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Ташрамд,
Ховдод
700 гаруй дурсгалт газрын 7300 гаруй дурсгал, хөшөө, хиргисүүр, хүн чулуу
бүртгэлтэй байдаг.
Ulaanbaatar