АТМ ухаж байгаад баригджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬГэгээн өдрөөр гудамжинд бэлэн мөнгөний машин ухаж байгаад баригдсэн гэмт хэрэг гарсан байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт байрладаг "ХААН" банкны АТМ-ээс мөнгө хулгайлахыг оролдсон этгээдийг үйлдэл дээр нь цагдаагийнхан барьжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр 06:38 цагийн үед 17 настай нэгэн эрэгтэй АТМ-ын нүүрэн талын тагийг эвдэж, бэлэн мөнгө авахыг оролдсон байна. Уг этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан