УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-11 13:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн их аварга Какурюү М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв. Их аварга Какурюү М.Ананд УИХ-ын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сүмогийн замналаа өндөрлүүлж, ирэх зургаадугаар сарын 03-ны өдөр өөрийн зодог тайлах ёслолоо хийхээр болсноо дурдлаа. Уулзалтын үеэр Какурюү М.Ананд өөрийн зодог тайлах ёслолын урилгыг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.


Их аварга Какүрюү М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж Макүүчи буюу дээд зиндаанд зургаан удаа түрүүлжээ.

相关新闻