Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-05 17:42:08

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсвийг баталсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлого юм.


Ирэх таван жилийн үндсэн чиглэлд Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх чиглэлд тодорхой ажлыг тусгасан гэдгийг тэмдэглээд, "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгаа"-г онцоллоо. 3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэв.


Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлсэн байна. "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

 

相关新闻