ӨМНӨГОВЬ: Хүүхдүүд сургуулийнхаа орчныг илүү тохижуулахыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-13 12:51:17

Даланзадгад /МОНЦАМЭ/Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олноос сар бүр “Хүүхдээ сонсох өдөр” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.

Энэ сарын "Хүүхдээ сонсох өдөр” уулзалтыг улсын тэргүүний 2-р сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Л.Ганбаатар оролцлоо.

 

Тус уулзалтад 2-р сургуулийн 10-12 дугаар ангийн таван бүлгийн 100 гаруй сурагч болон сургуулийн удирдлагууд оролцож сумын Засаг даргын Тамгын газарт сургуулийн орчин, сурагчдад тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой  ажлуудын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

 

Сурагчид сургууль доторх орчны сул зай талбайг тохижуулж, хичээл давтах өрөө буюу хүүхэд хөгжлийн анги танхимыг бий болгох, гаднах биеийн тамирын талбай орчмыг тохижуулан чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх, Хими, биологийн танхимын туршилтын хэрэглэгдэхүүнүүдийг нэмэгдүүлэх, сургуулийн бие засах өрөөг засварлаж өгөх зэрэг олон санал санаачилгыг гаргаж, албаны хүмүүст хүсэлтээ хүргэлээ. 







相关新闻