ӨМНӨГОВЬ: Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс 3 дахь жилдээ улсад шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-16 17:05:08

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАЭ/. Өмнөговь аймаг цахим шилжилтийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай, хүнд сурталгүй цахимаар хүргэх зорилгыг эрчимжүүлэн ажиллаж байна.


Тодруулбал, тус ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 2023-2025 онд Өмнөговь аймгийн цахим шилжилт үйлчилгээний хэлтэс сум орон нутагтаа нөлөөллийн ажлыг хариуцлагатай тэгш хүртээмжтэй түгээн ажиллаж, Монгол Улсын хэмжээнд 3 дахь жилдээ ажил үйлсээрээ тэргүүллээ.


Тус хэлтэс гурван жилийн хугацаанд 230 мянган иргэнд хүрч цахим ур чадварыг дээшлүүлэн, төрийн цахим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд сурталчлан таниулж сургалт, зөвлөгөө мэдээлэл өгчээ.


Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаа хүн бүхний хувьд цахим оролцоо нэн чухал. Хамгийн чухал нь тус оролцоог зөв байлгах, аюулгүй байдлаа хамгаалах тал дээр эцэг эх, асран хамгаалагчид нэгдэж, хүүхдийн оролцооны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгааг сонсголын үеэр оролцогчид онцолж байлаа.

相关新闻