ХӨВСГӨЛ: Ноолуурын үнэ 135 мянган төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 1 кг ноолуурын үнэ 135
мянган төгрөг байна.
Өнгөрсөн долоо хоногт ноолуур 142000 төгрөгт хүрсэн бөгөөд энэ долоо хоногт буурсаар байна. Одоогоор эр
ямааны ноолуур хөөрсөн боловч борлон эм ямаа хөөрөөгүй байгаа учир ноолуур
ховор байгаа аж.
Тус аймгийн Төмөрбулаг сумын Эрчим омгийн ямаа нь чанар сайтай ноолууртай учраас бусад аймгаас ноолуурын үнэ өндөр байдаг аж.
Эрчим омгийн ямаа манай орны өндөр уул, ойт
хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг
хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай.
Гэдэс хөлний ноолуур хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байдаг
бөгөөд бусад үүлдэр, омгийн ямаанаас 1,8-5,9 кг-аар илүү жинтэй бөгөөд амьдрах
чадвар сайтай, урт ноолууртайгаараа онцлог юм.