ӨМНӨГОВЬ: Хөдөөгийн бизнес эрхлэгчдийн дунд хөрөнгө оруулалтын танхимын сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-15 20:36:31

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан “Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд цогц хөтөлбөрөөр 5 өдрийн сургалт, мэдээллийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Тодруулбал, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй уг төслийн сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулна.

 

Хөдөөгийн хөрөнгө оруулалт нь бичил, жижиг, дунд, том хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад зориулагдсан иж бүрдэл бөгөөд төсөл боловсруулахаас гадна төслүүдийг хооронд нь харьцуулах, шинжилгээ хийх, хяналт, үнэлгээ хийх боломжийг олгодог.

Мөн оролцооны аргад тулгуурлан орон нутгийн хэрэгцээг тодорхойлдог бөгөөд төсөл боловсруулах бүхий л үйл явцад ашиглах боломжтой иж бүрэн гарын авлага материалтай, хэрэглэхэд хялбар, эдийн засаг, санхүүгийн нарийн мэдлэг шаардахгүй, техникийн болон санхүүгийн нарийн тооцооллыг автоматаар хийдэг, хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ, шинжилгээг хийхэд хялбар, олон төслийн саналыг нэгдсэн шалгуураар зэрэгцүүлэн үнэлэх боломжтой зэрэг онцлог, давуу талуудтай.

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй хувь хүн, бүлэг, албан байгууллагын төлөөлөл 18-35 насны нийт 20 гаруй залуусыг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулж сургалтад хамруулах юм

相关新闻