ТӨВ: Ширээний теннисний улсын аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-28 13:00:31

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ширээний теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дууслаа. Аймгийн БТСГ-т дөрвөн өдрийн турш болсон тус тэмцээнд 16 аймаг, дүүрэг, байгууллагын 600 гаруй тамирчин 10 хүртэлх нас, 11-12 нас, 13-15 нас, 16-18 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.


Багийн нийлбэр дүнгээр 4 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар Champions баг тэргүүн байр эзэлсэн бол  3 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Чингэлтэй дүүргийн баг дэд байр эзэлж, 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Говьсүмбэр аймгийн баг гутгаар байр тус тус эзлэв. 



相关新闻