СЭЛЭНГЭ: Хүүхдийн урлагийн их наадамд 1200 гаруй хүүхэд авьяасаа сорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг “Бид Сэлэнгийн үр сад” хүүхдийн
урлагийн их наадам 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Жил бүрийн хавар уламжлал болон зохион байгуулдаг энэхүү наадамд 17 сумын 1200 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа уралдуулан оролцож байна.
Тус наадмын гол
зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэдэг юм.
Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн бага, дунд, ахлах насны сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү наадамд хүүхдүүд гоцлол дуу, гоцлол бүжиг, гоцлол хөгжим, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, хамтлаг хөгжим, язгуур урлаг гэсэн 7 төрлөөр авьяас чадвараа уралдуулж байна.
Хоёр өдрийн
турш зохион байгуулах энэхүү урлагийн их наадмын төгсгөлд 400 гаруй медалийн
эзэд тодорно.