СЭЛЭНГЭ: Агро парк эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-04 07:15:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум ногоочдынхоо хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор агро техникийн парктай болжээ.


Энэ ажлыг сумын ИТХ-аар хэлэлцэн баталж, ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.  


Тус агро парк эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авчээ.  


Тодруулбал эхний ээлжид 2 мөрний үрсэлгээ суулгагч 1ш, 3 секцтэй чиглүүлэгчтэй 2 бордооны бүнкертэй мөр хоорондын сийрүүлэгч 1ш, 4 мөрний сонгино саримс үрлэгч 1 ширхэг тус тус ирсэн байна.


Агро паркт ирсэн энэхүү шинэ төхөөрөмжүүдийг “Мандал шинэ агротехник“ ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн байна.  


相关新闻