“Говийн домог” киноны нээлт ирэх оны 3 дугаар сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагтай хамтран UBS телевизийн уран бүтээлчид “Говийн домог” уран сайхны кино бүтээж байгаа юм.
Уг киноны нээлтийг ирэх оны 3 дугаар сард тус аймагт зохион байгуулах тухайгаа UBS телевизийнхэн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэллээ. Тус аймгийн түүхэн дурсгалт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, говь нутгийн хөдөлмөрч ажилсаг иргэдийн ахуй амьдрал, өвөг дээдсээс уламжлан ирсэн домог түүхийг дээрх киногоор амилуулж байгаа юм.
Монголын ууган телевизүүдийн нэг UBS телевизийн уран бүтээлчид аймгийн удирдлагуудад аймаг орон нутгаа хөгжүүлэх өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүсэв.
Мөн аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газартай Өмнөговийн онцлогийг харуулсан нэвтрүүлгийг бэлтгэж, цаг үеийн мэдээ мэдээллийг нэвтрүүлж хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн