СЭЛЭНГЭ: “Забаба” болон “Байкал” театрын уран бүтээлчдийн тоглолт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Цыденов Алескей
Самбуевич, Засгийн газрын төлөөлөгчдийн Сэлэнгэ аймагт
хийсэн айлчлалын хөтөлбөрийн хамгийн
сонирхолтой нэг зүйл нь урлагийн тоглолт байлаа.
ОХУ-ын АДБ-ийн “Забаба” театр, Буриад улсын АДБ-ийн
“Байкал” театрын уран бүтээлчдийн тоглолт Партизаны
талбайд болон АДБ-ийн “Сэлэнгийн
Долгио” чуулгын танхимд боллоо.
Ташрамд, энэ онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс байгуулагдсаны түүхт 100
жилийн ой тохиож байгаа аж.
Энэхүү
ойн үйл ажиллагааны хүрээнд тус улсын урлагийн байгууллагууд, Сэлэнгэ аймагт
аялан тоглох, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгатай хамтарч урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Сэлэнгэ
аймаг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт үр
дүнтэй хамтран ажиллаж байна.