ГССҮТ-ийн үндсэн мэргэшлийн төгсөгчид мод тарьж, ногоон байгууламжид байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-05-10 10:10:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн сургалтын төгсөгчид өөрсдийн тарьж ургуулсан гацуур моддыг ногоон байгууламжид байршууллаа.

 

ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтад 2020-2022 онд хамрагдсан нийт төгсөгчид төвийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьсон байна.

 

Цаашид тус төвийн хэмжээнд ногоон байгууламжийн зай талбайг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий олон наст ургамал, шилмүүст моддыг тарих, зүлэгжүүлэх зэрэг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ. 




相关新闻