СЭЛЭНГЭ: “Мэдлэг Монголын баялаг” уриан дор 1000 эмэгтэй чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Мэдлэг Монголын
баялаг” уриан дор Сэлэнгэ аймгийн 1000 эмэгтэй чууллаа.
Дээрх
чуулганы үеэр орон нутагт үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор
үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бизнесээ сурталчлах боломж олгосноороо
онцлогтой болов.
Сэлэнгэ
аймагт болсон “Мэдлэг Монголын баялаг” чуулга уулзалтын гол зорилго нь 17 сум, 6 тосгонд ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр
суурь, үүрэг оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад чиглэжээ.
Чуулга уулзалтад УИХ-ын
гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Ч.Ундрам, “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб” ТББ-ын Сэлэнгэ салбарын тэргүүн, “Баянсуудал”
ХХК-ийн захирал Т.Жаргал, “Positive Mongolians” Онлайн төслийг
санаачлагч, “Хосын жор” номын зохиолч Э.Дөлгөөн, Супер оюуны дасгалжуулагч, “Сувдан хэлхээ гар урлал” үүсгэн байгуулагч Ц.Сувд-Эрдэнэ, Про Оюуны дасгалжуулагч, Зэс брэнд үүсгэн
байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ, “Гүүд
сек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүний
их эмч Э.Өнөржаргал, Шарк
танк нэвтрүүлгийн ялагч "Мөөжиг Органик Мөөг" ХХК-ийн захирал, таримал мөөгний кластерыг үүсгэн
байгуулагч С.Мөнхжаргал нар хүрэлцэн ирж олон сонирхолтой сэдвээр лекц уншлаа.
Мөн
дээрх үйл ажиллагааны хүрээнд олны танил уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.