"Соёлын сэргэлт-2023" аян Орхон аймагт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-10 15:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс орон даяар өрнөж буй "Соёлын сэргэлт-2023" аян Монгол Улсын баатар, Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэн байгуулагдсан залуусын хоёр дахь том хот Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Уурхайчин соёлын ордонд үргэлжилж байна.

 

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, орон нутгийн соёлын байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрнүүлж буй уг үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Чингис хаан” музейн захирал С.Чулуун, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар оролцлоо.

 

Түүнчлэн аймгийн соёл урлагийн төрөлжсөн сургалттай "Уран эгшиг" сургуулийн цөөхүүл Б.Шаравын "Сэрсэн тал" хөгжмөөр эхлүүлж, аймгийн соёл урлагийн байгууллагууд болон Дэлхий хамтлаг тоглолтоо сонирхуулав.

Энэ үеэр Монголын сор болсон зураачдын 30 бүтээлийг эх хувиар нь анх удаа орон нутагт дэлгэн тавьж буйгаараа онцлогтой.  

Орхон аймгийн хэмжээнд соёл урлагийн чиглэлээр Музей, Нийтийн номын сан, Хүүхэд, залуучуудын театр, Соёл урлагийн "Эрдэнэт" цогцолбор, Жаргалант, Баян-Өндөр сумын зургаан соёлын төв гэхчлэн нийт 10 байгууллагад 108 уран бүтээлч, соёлын ажилтнууд ажиллаж, иргэд, олон нийтэд соёл, урлагийн үйл ажиллагааг хүргэж байна.

Орхон аймаг нь жил бүрийн 11 дүгээр сард “Соёлыг түгээе” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж, олон нийтэд соёл урлагийн хөтөлбөр хүргэдэг онцлогтой аймаг юм. 





相关新闻