“Захчины түүх, шашин, өв соёл”-ын хуралд таван орны эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-12 10:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Захчины түүх, шашин, өв соёл”-ын Олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд 2023 оны 6 дугаар сарын 9-нд боллоо. 


Уг хуралд УИХ-ын гишүүн, аймгийн ИТХ-ын дарга нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн бол Монгол, Унгар, Чех, Орос, Хятад таван улсын эрдэмтдийн Захчин судлалаар хийсэн 16 судалгааны илтгэл хэлэлцүүлэв. 


Энэ үеэр Ховд аймгийн Манхан сумын харьяат, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсны ном, бүтээлийн үзэсгэлэнг охин П.Соёлмаатай хамтран гаргав. Мөн “Их Захчид” төслийн хүрээнд Захчины шашны өв соёлыг сэргээх чиглэлээр хийсэн ажлуудын тайлангийн үзэсгэлэн, Захчин сумдад байгаа биет болон биет бус өв соёлын үзэсгэлэнг дэлгэж олонд хүргэлээ. Мөн түүнчлэн Баруун монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Тэрбиш, Ц.Өнөрбаян, Ж.Энэбиш, На.Сүхбаатар, Ч.Туулцэцэг болон Э.Пүрэвжав агсны хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэв. 


Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс  илтгэл хэлэлцүүлж, оролцогчид, хурлыг зохион байгуулагчдаас асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.






相关新闻