"Шөнө дундын бүжиг" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-19 10:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орфей” театрын уран бүтээлчид “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж буй.


Эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг Улаанбаатар” зочид буудлын их танхимд зургаадугаар сарын 2-ноос үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 23-29-нд дахин тоглохоор болжээ.

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид, Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс нар тоглож байгаа юм.

Ташрамд дурдахад, “Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм.

Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалд, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг энэ удаа кабаре драм төрлөөр, насанд хүрэгчдэд зориулан хүргэж буйгаараа онцлогтой.

相关新闻