ХӨВСГӨЛ: Ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-22 09:55:57

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхболд, мэргэжилтэн Б.Чүлтэм нараар ахлуулсан судалгааны баг ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийж байна.


Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2000 га, Түнэлд 1000 га, Алаг Эрдэнэд 1000 га, Хатгал тосгонд 1000 га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч зэрэг хөнөөлт шавжтай сонгомол үйлчилгээтэй микробиологийн бэлдмэл ашиглан тэмцэл явуулах талбайг тодорхойлохоор ажиллаж байна.



Сумдын байгаль хамгаалагч, ойн ангиудын хийсэн судалгаагаар өнгөрсөн онд тус аймгийн 19 сумын нутагт нийт 326.971 га ойн талбайд 3 төрлийн ойн хөнөөлт шавж тархаж голомт үүссэн судалгаа гарчээ.

Энэ нь сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулбал 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

                    

相关新闻