“Дээлтэй Монгол наадам"-ын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-29 09:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дээлтэй Монгол наадам-ын баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хийж эхэллээ.


Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын эхний үйл ажиллагаа болох “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд парадад оролцох хүний тоо, байгууллагын товч танилцуулга /бичгийн цаасны А/5 хэмжээтэй/ болон видео бичлэгээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын ubtourism@gmail.com хаягаар ирүүлэх болон 70128687 дугаарын утсанд холбогдон бүртгүүлэх боломжтой. 

“Дээлтэй Монгол наадам”-д оролцох хүсэлтэй хувь хүн, иргэн харьяа хороо, дүүрэгтээ хандаж бүртгүүлэх боломжтой аж. 

相关新闻