ХӨВСГӨЛ: Аялагч, жуулчдад зориулсан “Sunset moment” эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд "Sunset
moment" гадаа талбайн үйл ажиллагааг Мөрөн хотын төв Чингүнжавын талбайд 7 хоног
бүрийн пүрэв, баасан, бямба, ням гарагт зохион байгуулж эхэллээ.
“Sunsent moment” гэдэг нь нар жаргах мөчид уулзацгаая гэсэн утгатай.
Энэ үеэр Хөгжимт драмын театрын уран
бүтээлчдийн үзүүлбэрийг үзэж хамтдаа
дуулж бүжиглэх, мөн нээлттэй
микрофон аялах бөгөөд иргэд хамтдаа оройн амралтаа зугаатай ая тухтай өнгөрүүлэх
боломжтой юм.
Тус үйл ажиллагаа 7 дугаар сарын 31 хүртэл
үргэлжилнэ.
Он гарсаар Хөвсгөл нуурыг зорин Хөх сувд
мөсний баяр, Цаа цасны баяр зэрэг үйл ажиллагааг үзэхээр 50 гаруй мянган аялагч
иргэд ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо
эрс өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодын 107000, гадаадын 26000 жуулчин иржээ.