Биологийн олон улсын олимпиадад манай улсаас 4 сурагч оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологийн олон улсын 34 дүгээр олимпиад Арабын нэгдсэн Эмират улсад 2023 оны 7 дугаар сарын 3-11-нд болж байна.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн Шинэ-Үе сургуулийн сурагч Г.Мишээл, Шинэ Эхлэл сургуулийн сурагч Т.Намуун, Нийслэлийн 1-р сургуулийн сурагч
Л.Индра, Байгаль-Эх лицей сургуулийн сурагч
Г.Ирээдүй нар оролцож байна.
Энэхүү олимпиадад 80 гаруй орны 300 гаруй шилдэг сурагчид өрсөлдөх юм. Тун удахгүй хими, физик, математикийн олон улсын олимпиадад манай сурагчид оролцоно.