Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-07-07 16:28:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэж хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгддэг гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дурдав.


Тэрбээр мэдээлэхдээ, “Гэдэсний халдварт өвчний эх уурхай нь нян вирус мөөгөнцрөөр бохирлогдсон ус, хоол, хүнсээр дамждаг. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүнээс хүнд дамждаг, эрүүл нян тээгчээс халдвар дамждаг. 2023 оны эхний 6 сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 984 тохиолдол бүртгэгдсэнээс цусан суулга 634 буюу ихэнх хувийг эзэлж байна.

Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, суулгах, гэдэс, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бүх насныхан өвдөх боловч 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвчилдөг эрсдэлт бүлгийн хүн ам болдог. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй“ гэв.

 

Мөн тэрбээр, үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг. Иймд дараах зөвлөмжийг хэвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлөө бүрдүүлэхийг зөвлөв. Үүнд:

 Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах

Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх

Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах

Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)

Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

Гараа сайтар савандаж угаах

Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях

Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх

Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах

Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх

Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх

Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах

Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх зэрэг болно.

Үерийн голомтод ажиллаж байгаа 
相关新闻