Үндэсний их баяр наадмын бэлгэдэл Марал, Хангай, Мэргэн гурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын үнэ цэнийг нэмэгдүүлэх, өв уламжлал, соёлын өвийг түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг 2022 онд бүтээсэн билээ.
Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтад: Марал, Хангай, Мэргэн гурав.
Монгол наадмын бэлгэдэл дүрүүдийг бүтээхдээ түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.