ХӨВСГӨЛ: Монгол бөхийн шүтээн цогцолбор байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Цагаан-Үүр /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голд Монгол бөхийн шүтээн цогцолборыг байгуулахаар шав тавилаа.
Уялган голоос Монгол
Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин зэрэг 14 улсын цолтон төрсөн нутаг
юм.
Сүүлийн үед монгол бөхөө дээдэлдэг хүн бүр Уялган голыг зорин ирж үздэг, амардаг болжээ.
Байгалийн сайхан цогцолсон тус нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, аваргуудын алдрыг түмэнд түгээхээр цогцолбор байгуулахаар болжээ.
Шав тавих ёслолд аймаг орон нутгийн удирдлагууд Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Монгол Улсын начин Б.Баянмөнх, Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун зэрэг улс, аймаг сумын алдар цолтой бөхчүүд оролцлоо.