“Америкийн өдрүүд”-ээр хямдралтай үнээр бүтээгдэхүүн борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 15:24:07

Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ сарын 24, 25-нд Мишээл экспо төвд зохион байгуулах юм байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Америкийн шилдэг брэндийн төлөөлөл болох 90 гаруй компани оролцох аж. Үзэсгэлэн худалдааны үеэр хямдралтай үнээр бүтээгдэхүүн борлуулах, эрүүл дасгал хөдөлгөөний хичээл, “Дэйл Карнеги Монгол” байгууллагын хувь хүний хөгжлийн үнэгүй сургалтыг зохион байгуулах юм.

Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой аж.

Б.Заяа

相关新闻