ХӨВСГӨЛ: Алунгоо эхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-28 21:48:25

Чандмань-Өндөр /МОНЦАМЭ/. Алунгоо эхийн сургаалын баярын үеэр ээжүүд Алунгоо эхийн хөшөөнд сүү өргөж хүндэтгэл үзүүллээ.



Алунгоо хатанд зориулж 1992 онд 3 метр өндөр хөшөөг Аригийн голын өмнө  Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ.




Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохиож өөрөө урлажээ.

 Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг юм байна.

Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг.

 

 

相关新闻