БАЯН-ӨЛГИЙ: Интернэт хэрэглэгчдийн тоо 82,7 мянгад хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-10 07:57:19

Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн интернэт хэрэглэгчдийн тоо 82,7 мянгад хүрээд байна.


Энэ нь 2020 онтой харьцуулахад 4,2 мянгаар өссөн үзүүлэлт аж.


Нийт хэрэглэгчдийн 79.3 мянга нь үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвас буюу гар утсаар интернэтэд ордог. Давхардсан тоогоор 112 мянган үүрэн утасны идэвхитэй хэрэглэгч байна.


Баян-Өлгий аймаг нь интернэт хэрэглэгчдийн тоогоор баруун бүсэд тэргүүлж байгаа. Тухайлбал, хөрш зэргэлдээ Ховд аймгийн интернэт хэрэглэгчдийн тоо 78,4 мянга, Увс аймаг 68,3, Завхан 79,2, Говь-Алтай аймаг 58,5 мянган хэрэглэгчтэй байна. 

相关新闻