"Эрдэнэс Оюутолгой"-г Б.Мөнхбаатар удирдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрдэнэ Монгол Удирдах зөвлөлийн хурлаар "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг чөлөөлж Б.Мөнхбаатарыг томилсон байна.
Д.Ганболд нь 3 жилийн хугацаанд Эрдэнэс Оюутолгой компанийг удирдсан юм. Б.Мөнхбаатар нь Химич, технологич, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, БСШУЯ-ны Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2009 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар тус тус ажиллаж байжээ.
Б.Заяа