Чөлөөтийнхөн 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Степпе Аренад хоёр өдөр үргэлжилж, манай багийнхан 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Өчигдөр барилдсан
бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Даваадорж мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д
М.Аманбек, 80 кг-д Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 46 кг-д Б.Хулан нар хүрэл
медалийн эзэд боллоо.
Чөлөөт бөхийн 12 жингийн 10-т нь Японы бөхчүүд түрүүлсэн бол
хоёр жинд БНХАУ-ын тамирчид алтан медаль хүртсэнийг МҮОХ мэдээлсэн юм.