Дифлимпын наадмаас Д.Чинзориг хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-25 12:12:32

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дифлимпын XXV наадам Япон Улсын нийслэл Токио хотод энэ сарын 26-нд болж байна.


Биеийн тамир, спортын улсын хорооны мэдээлснээр, тус наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байгаа аж.


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Д.Чинзориг хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын хоёр дахь медалийг гардлаа. Тэрбээр дифлимпын наадмын хоёр дахь медалиа хүртэж байна. 2017 онд мөнгөн медаль хүртэж байв.


Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

 

相关新闻