ХӨНГӨН АТЛЕТИК: Сүүлийн өдөр 4 медаль авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-23 15:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт болж, эмэгтэй 3000м, эрэгтэй 5000м-ийн кросс гүйлтийн уралдаанаар өндөрлөлөө.


Задгай талбайд уралддагаараа онцлогтой кросс уралдаанаас Монголын тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.


Эмэгтэйчүүдийн 3000м-т Японы Момоко Ямада 11.10.05 минутын амжилтаар түрүүлж, Монголын М.Мөнхжин 12.33.83 амжилтаар удаалав. Хүрэл медалийг Х.Уранжаргал 16.14.84 үзүүлэлтээр хүртсэн юм.


Эрэгтэйчүүдийн 5000м-т мөн Японы Даики Сасаки 16.50.92 минутын амжилтаар өнгөлж, Монголын Э.Чингүнэ (19.20.43), С.Алтансүх (20.03.85) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Ийнхүү манай хөнгөн атлетикийн тамирчид Зүүн Азийн залуучуудын наадмыг 3 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

相关新闻