ДАШТ-д оролцох баг тамирчид Турк Улсыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Онцгой байдлын байгууллагын баг тамирчид Бүгд Найрамдах Турк Улсыг зорилоо.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн
буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр есдүгээр сарын 6-ныг хүртэл Станбул хотноо болж,
аваргуудаа шалгаруулна.
Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын
дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Я.Ишжамц,
дасгалжуулагчаар ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдал
үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн
ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах,
ахлах ахлагч Ц.Ганзориг ажиллаж байгааг ОБЕГ мэдээлэв.